Thursday, April 29, 2010

nuuree budah ni/huuhed/

Арьс хугацаанаасаа өмнө хөгширөхөд нөлөөлдөг шалтгаанууд олон хучин зүйлүүд бий. Тэдгээрийг доорх маягаар ангилдаг. Удамшлын нөлөө: Удамшилтай холбоотойгоор арьс хурдан хөгширч сэвхтэж байна уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Тиймээс эцэг эхийн арьсны онцлог удамшдаг тул ихээхэн ач холбогдолтой. Хорт бодисын муу нөлөө: Архи, тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэх С витаминыг устгаж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген үүсэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ. Архи хэтрүүлэн уусан тохиолдолд арьсан дахь чийгшил, уян хатан чадвар түргэн алдагддагийг мартуузай. Орчны муу нөлөө: Хорт утаа,тоос тоосонцор нь арьсанд мэдээж маш муу нөлөөтэй. Эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл бол нөгөө нь арьс арчилгаа. Өөрийн арьсны өнгөнд тохируулан арьсаа арчлах нь орчны таагүй нөлөөллийг саармагжуулах үйлчлэлтэй. Хэт залуугаасаа нүүр амаа будсаны муу нөлөө: Өсвөр насны охид арьсны бага сага өө сэвийг дарахын тулд будалтыг хэтрүүлэх нь бий. Тогтмол будсанаар арьс нь булбарай чанараа алдах, ширүүн барзгардуу болох, батга гарах зэрэг сөрөг нөлөө бий болох гэмтэй. 13-18 насанд арьсыг тогтмол цэвэрлэж байхад л болчихно. Тослог ихтэй, хурц хоол хүнс бага хэрэглэх, гэрийн нөхцөлд бэлтгэсэн маск шаардлагатай бол тавьж болох юм. Энэ насанд нүүрэндээ химийг аль болох бага хэрэглэ

Monday, April 26, 2010




Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ єглєє айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав єглєєний цайгаа уун ажлын шинэ єдрийг угтаж, харин би хєтєвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ...
Том эгчийн ажилдаа ємсєх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж єгнє. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний єглєєний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хєлд ороогvй мєлхєє над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримт хавтсаа мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нєгєє єрєєнєєс бага эгч индvvдсэн ємдєє асууна. Мєнєєхєн л ээж тvvнийг нь хэзээ ч юм индvvдээд бэлдчихсэн байснаа авчирч єгнє. Хачирхалтай нь нэргvй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгvй. Бvгд л их л чухал царай эсгэн хємсгєє зангидан яарч байснаа хаалга тас хийтэл хаан гарч одно. Араас нь ээж “Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа” гэж хашгирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гvйж гарна.
Ингээд нэг юм єглєєний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс тєгсгєл гэж vгvй. Хєтєвчин дээр сууж залхсан би часхийтэл хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлvvлнэ гэсээр ээжийн минь vнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Vдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир тvvнээс ємнє гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хvнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нvдний минь ємнє борви бохисхийхгvй ажиллана. Харж суусан би ємдєндєє хvндэрч хєнгєрєхгvйг хичээн харж сууна, єєрийгєє зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Vдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хvлээсэн авч утсаар залгаад “Ажилтай” гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хvлээн хєрнє. Ээж урамгvйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгvй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогvй учир дэмий дотроо бодохоос цаашгvй.
Ээж бол миний хувьд бvхий л хорвоо ертєнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бvvвэйлж, энхрийлэн хайрладаг хvн бол ээж. Ээжийнхээ зєєлєн гар, уянгалаг хоолойгоор би ертєнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байх цаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс тєгсгєлгvй ажил туйлдаа хvрнэ. Ажил тарах цагаар баахан ууртай, єлсгєлєн хvмvvс орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голно шилнэ, зарим нь ирэхгvй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хvлээсээр. Єнєєдєр л гэхэд ахыг ирэхийг хvлээгээд цонхоор нvдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хєтєвчнєєсєє босч алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгvй бол загнахсан гэж хvснэ. Даанч би дэндvv балчир, дэмий л ээжийгээ єрєвдєн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертєнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна.
Ингээд нvдээ нээхэд бас л нэг єглєє. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг vvр шєнєєр ирэн иртэл хvлээж нойр муутай хоноод бvгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангvй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бvхнийх нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих хvн байсангvй. Нэг л их завгvй хvмvvс тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь vнэгvй зарцын дайтай ч vзэхгvй, талархах нь vгvй гэхэд ойлгох ч гvйд миний уур хvрнэ. Бас л нэг єглєє урьдын адил ард vлдлээ. Гэхдээ бvх зvйл дандаа ийм байхгvй. Ядаж би єдрєєс єдєрт єсч торниж байгаа нь нэг єєрчлєлт. Би хэлд ороод хамгийн тvрvvнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ дээ.
Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн єргєєд энхрийлэн vнслээ. “Миний зулзага л надад хань болох юм даа” ээж санаа алдана. Би сэтгэл дотроо “Ээжээ би танд хайртай. Аминаасаа таслан тєрvvлээд миний л тєлєє амьдарч, бие сэтгэлээ харамгvй єгдєг тандаа баярлалаа” гэж хашгирна. Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч нь биеийг нь тєєнєх мэт. Энэ хорвоод хамгийн тvрvvнд мэдэрдэг, насан туршид vл хувирах хамгийн vнэнч, хамгийн агуу хайр эхийн хайр. Vнэгvй авчихаад тєлж дуусдаггvй асар их єртэй хvмvvс билээ бид.
Ээжээ, хvv нь хурдан том болноо. Тэгээд тэр нэгэн vгийг тандаа заавал хэлнэ. “Баярлалаа.”
Зохиогч Т.Хонгорзул
Нулимсаа хvртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай

Нуур нь хvртэл шувуудаа хvлээн эзгvйрэхдэг энэ хорвоод

Нvглийн дундах цор ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

Хувцас загвар


Vдшийн гоёл vзэсгэлэнт бvсгvйчvvдийн дvр тєрх
Цасан охид, євлийн євгєн, ганган гацуур, мєнгєн угалз, амтат бялуу, оргилуун дарс гээд л шинэ жилийн баяр юутай гайхалтай. Хуучин оноо vдэж, шинэ оноо угтах тэрхэн агшин хvн бvрийн сэтгэлд мартагдашгvй дурсамжийг vлдээдэг. Гадуур шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнэ орчихож. Гацуур модоо засч, гоёлын даашинзаа зэхэхээр яарсан охид бvсгvйчvvд бие биенээсээ єрсєн, моод загвар сонирхож эхэллээ. Тиймээс энэ жилийн гоёлын даашинзны загвар хийгээд бусад хэрэглэлийн талаар бяцхан ч атугай зєвлєгєє єгєх vvднээс уг сурвалжлагаа бэлтгэлээ. АКСЕСУАР ЧИМЭГЛЭЛЭЭС БVРДСЭН ГОЁЛЫН ДААШИНЗ Vдшийн гоёлоо сонгохдоо аксесуар чимэглэл ихтэй, дэгжин загвартай даашинз ємсєхийг чухалчлах хэрэгтэй. Ялангуяа, гоёлын даашинзны тань цээжний хэсэгт донжийг нь олж урласан хатгамал юмуу шvр сувс, пластик чимэглэл vнэхээр догь харагдуулна гэсэн vг. Элдэв хээ хуар, цэцэг навч дvрсэлсэн жижиг хэмжээний чимэглэл ч хурц гэрлийн туяанд "амилна" гэдэгт итгээрэй. Сvvлийн vед аксесуар чимэглэл, тэр тусмаа гap аргаар урласан гоёлын хатгамалтай даашинз моодонд орох болж. Даашинзны бусад хэсгийг бvрдvvлж єгсєн жижиг хэсэг болон гар аргаар чимэглэсэн гоёлууд хэн хvний анхаарлыг татах учраас тэр. Харин барааны зах, дэлгvvрт худалдаалж байгаа даашинзуудаас бие галбирт тань зохицсон хэмжээтэй нь олдохгvй ч юмуу хийц загвар нь таалагдахгvй бол захиалгаар хийлгэж болно шvv дээ. Адаглаад л хvссэн єнгє, материалаа сонгож, биеийнхээ єє сэвийг далдлах маягаар дуртай загварынхаа даашинзыг ємсєх боломжтой. Гэхдээ материал сонгоход учир бий. Аксесуар чимэглэлтэй материал ховорхон байдаг учраас охид бvсгvйчvvд ихэвчлэн пластик чимэглэлээр дvvрэн торон материал сонгох нь олонтаа. Хэрэв иймэрхvv тєрлийн материалаар даашинзныхаа цээжин хэсгийг урлахаар шийдсэн бол элдэв нэмэлт гоёл бvv хэрэглээрэй. Битvv чимэглэлтэй хэсэг ерєнхийдєє цулгуй байсан нь дээр. Харин цулгуй материалтай даашинз сонирхвол энгэрт нь бага зэрэг чимэглэлтэй торон материалаар давхарлаж єгсєн ч болно. НАМХАН ЄСГИЙТЭЙ УГЛААШ ЄМСЧ БОЛОХГVЙ ШVV Мэдээж, баярын гоёл гэдэг утгаараа дэгжин даашинзтай чинь хослох гутал, сандаалаа хэрхэн сонгох талаар зєвлєе. Юуны ємнє даашинзныхаа єнгє, загварт тохирсон єндєр єсгийтэй сандаал ємсєх хэрэгтэй. Урт хоншоортой туфли ч юмуу намхан єсгийтэй углааш ємсч хэрхэвч болохгvй шvv. Хэтэрхий энгийн бас бvдvvлэг харагдуулна гэдгийг анхаар. Туфли, сандаалны єсгий хэдий чинээ нарийхан байна, тєдий чинээ гоёмсог харагдана. Єндєр єсгийт ємсч сураагvй бvсгvйчvvд vзvvр рvvгээ нарийссан конус маягийн хэлбэртэй индvvн улт сонгосон ч болох юм. Сандаалны олом, єсгий бага зэрэг шигтгээ, бяцхан бvчээр гоёсон загвартай байвал гоёлын даашинзны тань онцлог талыг улам илvv мэдрvvлэх нь. Чимэглэлтэй сандаал, туфли олдохгvй байгаа тохиолдолд донж маяг нь тохирсон чимэглэлийг гар аргаар ч урлах боломжтой гэдгийг дизайнерууд сануулжээ. Єнгєний хувьд алтан шар болон мєнгєлєг юмуу хар, цагаан, улаан єнгєтэй сандаал илvv чамин харагдуулна. ЭНГИЙН ATЛAA ЭРХЭМСЭГ Vсээ дагзан дээрээ шуух юмуу буржийлгах нь тийм сайхан санаа биш болж. Vvний оронд vзvvрийг нь бага зэрэг ороон сулхан шуух нь vзvvрийн аятайхан харагдуулах юм байна. Аль эсвэл том бигуди юмуу бvдvvн голтой хайчаар ороож, сэвсийлгэсэн vс vдшийн гоёлын тоонд зvй ёсоор багтжээ. Гэхдээ єнгє єнгийн саа цацаж, лак шvршиж, гельдэх гэсний хэрэггvй. Vснийхээ єнгийг сэргээж, бага зэрэг сэнсдсэн байхад л хангалттай учраас тэр. Ерєнхийдєє, энгийн маягийн засалттай vс эрхэмсэг харагдуулах болно гэсэн vг. Богино vстэй бvсгvйчvvд vснийхээ vзvvрийг бага зэрэг ороож, хойш нь самнавал илvv дур булаам тєрхтэй болох нь. Нэвт гэрэлтсэн, хагас "нvцгэн" загвар Дур булаам, сайхан харагдахыг хvсдэггvй эмэгтэй хvн байдаггvй биз. Тэр тусмаа, баярын vдэш бие галбираа гайхуулсан гоёлын даашинзаас татгалзах хvн бvр ч олдохгvй. Хvvхнvvдэд зєвлєхєд, энэ жилийн гоёлын даашинз нэлээд задгайдуу загвартай юм билээ. Биеийн аль нэг хэсэг ил гарсан загвартай ч юмуу, нэвт гэрэлтсэн торон материал бvхий гоёлын даашинз таны гоёл болох нь. Бараг л бие нэвт гэрэлтсэн, хагас нvцгэн загвар энэ жилийн гоёлын даашинзны єнгийг тодорхойлж байгаа юм байх. Бие галбиртаа сэтгэл хангалуун явдаг бvсгvйчvvд бага зэрэг чимэглэлтэй, торон материалаар урласан даашинз ємсєхєєс ер татгалзахгvй гэнэ. Тэгвэл зарим хvvхнvvд, энгэр цээжийг нь бага зэрэг далдалсан, нуруу нь онгорхой даашинз сонирхож байгаа аж. Гоёлын даашинзны зєвхєн vvгээр хязгаарлагдахгvй гэж мэд. Торгомсог материал бvхий вандуй хэлбэрийн хормойтой богино даашинз ч таныг хээнцэр харагдуулж чадна. Аль эсвэл єргєн мєрєвчтэй, vл ялиг дэрэвгэр хормойтой даруухан загварын даашинз ємссєн ч болно шvv дээ. Харин гоёлын даашинз дээрээ нємрєг хэрэглэх явдлыг дизайнерууд тєдийлєн таашаахгvй байгаа сурагтай. Тэд олом мэт нарийхан мєрєвчтэй даашинзаа нимгэн ороолт ч юмуу туузаар гоёхыг зєвлєж байна. Єнгєний хувьд цагаан, шар, улаан, ногоон, цэнхэр єнгє энэ жилийн гоёлыг тодотгох нь. "Сиси" хормойноос татгалзаарай Хэтэрхий том хуниастай юмуу бємбєгєр хэлбэртэй урт хормой гоёлын даашинзны эгнээнээс хасагджээ. Єєрєєр хэлбэл, гадна доторгvй торон материалаар давхарласан зузаан хормойтой буюу "Сиси" загварын даашинз ємсвєл хоцрогдсонд тооцогдоно гэсэн vг. Vvний оронд аль болох нимгэн, торгомсог материалаар урласан хормойтой даашинз охид бvсгvйчvvдийг илvv ялдам эрхэмсэг, тансаг харагдуулах гэнэ. Урт, богино гээд л аль дуртайгаа сонгох боломжтой учраас бие галбир болоод насныхаа онцлогт тохируулж худалдаж авахыг зєвлєе. Тухайлбал, єсвєр насны охид шvхэр маягийн хэлбэртэй богино хормой бvхий гоёлын даашинз сонговол илvv дэгжин харагдах аж. Цээжний хэсэг нь ямар нэгэн татуурга, мєрєвчгvй бариу загвартай байвал бvр ч догь. Мэдээж хэрэг, материалын хувьд тод єнгєтэй, чимэглэл ихтэй байхын зэрэгцээ бvсэлхий хэсгээр нь тууз, бvсээр даруулсан байх нь. Харин махлаг биетэй ч юмуу намхан нуруутай охид хагас бариу загварын богино даашинз сонгоорой. Єргєн бvс, корсет гоёлын даашинзыг тань гутаах тул атлас, жижиг чимэглэлтэй торон материалаар урласан нарийнхан бvс хэрэглээрэй. Аль эсвэл хєхний доогуур vл ялиг шvргэсэн дунд зэргийн хэмжээтэй даруулга бvхий даашинз ємссєн ч болно.

Thursday, April 15, 2010

Disney princessiin torson odruud


1937 ond Snowwhite gunj, 1950 ond Cinderella gunj, 1959 ond Auroragunj , 1989 ond Areil gunj, 1991 ond Belle gunj, 1992 ond Jasmine gunj, 1995 ond Pocahontas gunj, 1998 ond Mulan ginj,2009 ond Tiana gunj.

Wednesday, April 14, 2010

Залхууг давах арга!!!!!!!


Залхуу давах ганцхан арга байдаг. Тэр арга нь " Би чадна. Энэ бол юу ч биш " гэж хэлэх л хэрэгтэй. Үүнийг хийгээд үзээрэй. Хүмүүсээ залхуугаа давцгаая!
Харин би энийг яаж хийнэ ээ! Яасан их ажил вэ??? гээд байх юм бол чи улам л залхуу болно. Харин тэрний миний л аргыг хэрэглээд үзээрэй. Залхууг давахад олон арга хэрэггүй ээ! Өөртөө итгэх итгэл л чухал.

Sunday, April 11, 2010


Hello! kitty маш хөөрхөн шүү!!!!!!!!!!!

хихихи



Hello! Kitty

Эрдэнийн чулуу



Эрдэнийн чулуу нь гоёл чимэглэл болоод зогсохгүй , зүүж явсан эзэндээ аз жаргал авчирдаг.Гартаам нь хүнийг тайвшруулах увидастай ба нүдийг гадны янз бүрийн нөлөөнөөс хамгаалдаг. Эзэндээ хүч тэнхээг өгч хурц хараатай болгон амны цангааг тайлдаг. Хар мана аюулаас хамгаалахаас гадна ад зэтгэрийн хүчнээс сэргийлдэг. Гай зовлонг холдуулж өгдөг.