Monday, April 26, 2010

Хувцас загвар


Vдшийн гоёл vзэсгэлэнт бvсгvйчvvдийн дvр тєрх
Цасан охид, євлийн євгєн, ганган гацуур, мєнгєн угалз, амтат бялуу, оргилуун дарс гээд л шинэ жилийн баяр юутай гайхалтай. Хуучин оноо vдэж, шинэ оноо угтах тэрхэн агшин хvн бvрийн сэтгэлд мартагдашгvй дурсамжийг vлдээдэг. Гадуур шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнэ орчихож. Гацуур модоо засч, гоёлын даашинзаа зэхэхээр яарсан охид бvсгvйчvvд бие биенээсээ єрсєн, моод загвар сонирхож эхэллээ. Тиймээс энэ жилийн гоёлын даашинзны загвар хийгээд бусад хэрэглэлийн талаар бяцхан ч атугай зєвлєгєє єгєх vvднээс уг сурвалжлагаа бэлтгэлээ. АКСЕСУАР ЧИМЭГЛЭЛЭЭС БVРДСЭН ГОЁЛЫН ДААШИНЗ Vдшийн гоёлоо сонгохдоо аксесуар чимэглэл ихтэй, дэгжин загвартай даашинз ємсєхийг чухалчлах хэрэгтэй. Ялангуяа, гоёлын даашинзны тань цээжний хэсэгт донжийг нь олж урласан хатгамал юмуу шvр сувс, пластик чимэглэл vнэхээр догь харагдуулна гэсэн vг. Элдэв хээ хуар, цэцэг навч дvрсэлсэн жижиг хэмжээний чимэглэл ч хурц гэрлийн туяанд "амилна" гэдэгт итгээрэй. Сvvлийн vед аксесуар чимэглэл, тэр тусмаа гap аргаар урласан гоёлын хатгамалтай даашинз моодонд орох болж. Даашинзны бусад хэсгийг бvрдvvлж єгсєн жижиг хэсэг болон гар аргаар чимэглэсэн гоёлууд хэн хvний анхаарлыг татах учраас тэр. Харин барааны зах, дэлгvvрт худалдаалж байгаа даашинзуудаас бие галбирт тань зохицсон хэмжээтэй нь олдохгvй ч юмуу хийц загвар нь таалагдахгvй бол захиалгаар хийлгэж болно шvv дээ. Адаглаад л хvссэн єнгє, материалаа сонгож, биеийнхээ єє сэвийг далдлах маягаар дуртай загварынхаа даашинзыг ємсєх боломжтой. Гэхдээ материал сонгоход учир бий. Аксесуар чимэглэлтэй материал ховорхон байдаг учраас охид бvсгvйчvvд ихэвчлэн пластик чимэглэлээр дvvрэн торон материал сонгох нь олонтаа. Хэрэв иймэрхvv тєрлийн материалаар даашинзныхаа цээжин хэсгийг урлахаар шийдсэн бол элдэв нэмэлт гоёл бvv хэрэглээрэй. Битvv чимэглэлтэй хэсэг ерєнхийдєє цулгуй байсан нь дээр. Харин цулгуй материалтай даашинз сонирхвол энгэрт нь бага зэрэг чимэглэлтэй торон материалаар давхарлаж єгсєн ч болно. НАМХАН ЄСГИЙТЭЙ УГЛААШ ЄМСЧ БОЛОХГVЙ ШVV Мэдээж, баярын гоёл гэдэг утгаараа дэгжин даашинзтай чинь хослох гутал, сандаалаа хэрхэн сонгох талаар зєвлєе. Юуны ємнє даашинзныхаа єнгє, загварт тохирсон єндєр єсгийтэй сандаал ємсєх хэрэгтэй. Урт хоншоортой туфли ч юмуу намхан єсгийтэй углааш ємсч хэрхэвч болохгvй шvv. Хэтэрхий энгийн бас бvдvvлэг харагдуулна гэдгийг анхаар. Туфли, сандаалны єсгий хэдий чинээ нарийхан байна, тєдий чинээ гоёмсог харагдана. Єндєр єсгийт ємсч сураагvй бvсгvйчvvд vзvvр рvvгээ нарийссан конус маягийн хэлбэртэй индvvн улт сонгосон ч болох юм. Сандаалны олом, єсгий бага зэрэг шигтгээ, бяцхан бvчээр гоёсон загвартай байвал гоёлын даашинзны тань онцлог талыг улам илvv мэдрvvлэх нь. Чимэглэлтэй сандаал, туфли олдохгvй байгаа тохиолдолд донж маяг нь тохирсон чимэглэлийг гар аргаар ч урлах боломжтой гэдгийг дизайнерууд сануулжээ. Єнгєний хувьд алтан шар болон мєнгєлєг юмуу хар, цагаан, улаан єнгєтэй сандаал илvv чамин харагдуулна. ЭНГИЙН ATЛAA ЭРХЭМСЭГ Vсээ дагзан дээрээ шуух юмуу буржийлгах нь тийм сайхан санаа биш болж. Vvний оронд vзvvрийг нь бага зэрэг ороон сулхан шуух нь vзvvрийн аятайхан харагдуулах юм байна. Аль эсвэл том бигуди юмуу бvдvvн голтой хайчаар ороож, сэвсийлгэсэн vс vдшийн гоёлын тоонд зvй ёсоор багтжээ. Гэхдээ єнгє єнгийн саа цацаж, лак шvршиж, гельдэх гэсний хэрэггvй. Vснийхээ єнгийг сэргээж, бага зэрэг сэнсдсэн байхад л хангалттай учраас тэр. Ерєнхийдєє, энгийн маягийн засалттай vс эрхэмсэг харагдуулах болно гэсэн vг. Богино vстэй бvсгvйчvvд vснийхээ vзvvрийг бага зэрэг ороож, хойш нь самнавал илvv дур булаам тєрхтэй болох нь. Нэвт гэрэлтсэн, хагас "нvцгэн" загвар Дур булаам, сайхан харагдахыг хvсдэггvй эмэгтэй хvн байдаггvй биз. Тэр тусмаа, баярын vдэш бие галбираа гайхуулсан гоёлын даашинзаас татгалзах хvн бvр ч олдохгvй. Хvvхнvvдэд зєвлєхєд, энэ жилийн гоёлын даашинз нэлээд задгайдуу загвартай юм билээ. Биеийн аль нэг хэсэг ил гарсан загвартай ч юмуу, нэвт гэрэлтсэн торон материал бvхий гоёлын даашинз таны гоёл болох нь. Бараг л бие нэвт гэрэлтсэн, хагас нvцгэн загвар энэ жилийн гоёлын даашинзны єнгийг тодорхойлж байгаа юм байх. Бие галбиртаа сэтгэл хангалуун явдаг бvсгvйчvvд бага зэрэг чимэглэлтэй, торон материалаар урласан даашинз ємсєхєєс ер татгалзахгvй гэнэ. Тэгвэл зарим хvvхнvvд, энгэр цээжийг нь бага зэрэг далдалсан, нуруу нь онгорхой даашинз сонирхож байгаа аж. Гоёлын даашинзны зєвхєн vvгээр хязгаарлагдахгvй гэж мэд. Торгомсог материал бvхий вандуй хэлбэрийн хормойтой богино даашинз ч таныг хээнцэр харагдуулж чадна. Аль эсвэл єргєн мєрєвчтэй, vл ялиг дэрэвгэр хормойтой даруухан загварын даашинз ємссєн ч болно шvv дээ. Харин гоёлын даашинз дээрээ нємрєг хэрэглэх явдлыг дизайнерууд тєдийлєн таашаахгvй байгаа сурагтай. Тэд олом мэт нарийхан мєрєвчтэй даашинзаа нимгэн ороолт ч юмуу туузаар гоёхыг зєвлєж байна. Єнгєний хувьд цагаан, шар, улаан, ногоон, цэнхэр єнгє энэ жилийн гоёлыг тодотгох нь. "Сиси" хормойноос татгалзаарай Хэтэрхий том хуниастай юмуу бємбєгєр хэлбэртэй урт хормой гоёлын даашинзны эгнээнээс хасагджээ. Єєрєєр хэлбэл, гадна доторгvй торон материалаар давхарласан зузаан хормойтой буюу "Сиси" загварын даашинз ємсвєл хоцрогдсонд тооцогдоно гэсэн vг. Vvний оронд аль болох нимгэн, торгомсог материалаар урласан хормойтой даашинз охид бvсгvйчvvдийг илvv ялдам эрхэмсэг, тансаг харагдуулах гэнэ. Урт, богино гээд л аль дуртайгаа сонгох боломжтой учраас бие галбир болоод насныхаа онцлогт тохируулж худалдаж авахыг зєвлєе. Тухайлбал, єсвєр насны охид шvхэр маягийн хэлбэртэй богино хормой бvхий гоёлын даашинз сонговол илvv дэгжин харагдах аж. Цээжний хэсэг нь ямар нэгэн татуурга, мєрєвчгvй бариу загвартай байвал бvр ч догь. Мэдээж хэрэг, материалын хувьд тод єнгєтэй, чимэглэл ихтэй байхын зэрэгцээ бvсэлхий хэсгээр нь тууз, бvсээр даруулсан байх нь. Харин махлаг биетэй ч юмуу намхан нуруутай охид хагас бариу загварын богино даашинз сонгоорой. Єргєн бvс, корсет гоёлын даашинзыг тань гутаах тул атлас, жижиг чимэглэлтэй торон материалаар урласан нарийнхан бvс хэрэглээрэй. Аль эсвэл хєхний доогуур vл ялиг шvргэсэн дунд зэргийн хэмжээтэй даруулга бvхий даашинз ємссєн ч болно.

No comments:

Post a Comment