Wednesday, June 30, 2010

1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчимыг мөрд
4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.
5. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа дайралт болдгийг сана.
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусдад нээлттэй бай, гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт болдог.
10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодохын цагт 2 дахь удаагаа амьдарсан сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
15. Жилд нэг удаа урьд очиж байгаагүй газартаа оч.
16. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр юм. Хайр нь бие биенээхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдод л байдаг.
17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.

Saturday, June 26, 2010


Лондон хотноо жил бvр уламжлал болон зохиогддог нэгэн сонирхолтой тэмцээний талаар бяцхан мэдээллийг танд хvргэж байна. Энэхvv тэмцээнд бvх нас, хvйсний ихрvvд оролцож, хоорондоо хамгийн адилхан, хувийн зан чанар онцлогоороо бусдаасаа ялгаатай, бас аль аль нь авъяастай нэг ихэр тvрvvлдэг байна. Харин энэ жилийн хувьд эхний зурагт байгаа ихэр буюу 18 настай эгч дvv Руби болон Перл Дей нар ялагчаар тодорчээ. Энэ хоёр бvсгvй хоорондоо усны дусал шиг, дэндvv ижилхэн байснаараа бусад оролцогчдоос ялгараад зогсохгvй, бvжиглэх авъяасаараа шvvгчдийн анхаарлыг татжээ. Мєн Руби, Перл хоёр “Харри Поттер” киноны тавдугаар ангийн зураг авалтад оролцсон юм байна. Ихрийн єрєєсєнтэй тєрнє гэдэг дэндvv их аз завшаанаар олддог, бурхны дээдийн дээд бэлэг гэмээр, хэн бvхний атаархалыг єдєєм сонирхолтой хувь заяа ажээ. Ийм хvмvvс наад зах нь хэзээ ч ганцаарддаггvй, бас хэзээ ч бусдад анзаарагдахгvй байхын зовлонг vздэггvй нь гарцаагvй

Thursday, June 17, 2010

file:///C:/Documents%20and%20Settings/Home/My%20Documents/misheel/aoi1ez6.giffile:///C:/Documents%20and%20Settings/Home/My%20Documents/misheel/anko1sf3.gif

Шинэ жилийн үлгэр

Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ. Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа. Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс – Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа. -Ээжээ аав яагаад утсаар ч яридаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь -Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай гэж аргаллаа. Maгадгүй хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярьхад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ. Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх билээ. Хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд -Уучлаарай би эхнэр хүүхэдтэй хэрэв чамд хэлсэн бол чи мэдээж намайг тоохгүй байсан шүү дээ гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдхын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан ч юм шиг тодхон санагдана. Aйл гэрийн амьдралыг бусинуулж, алаг үрийг өнчрүүлж аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гараж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдэгээ хэлж ч чадалгүй уйлан үлдэж билээ. Хаварын тэр хуйсгануур өдөр орчлон хорвоо хөмрөх мэт болж, хүүхдээ авхуулая гэж шийдээд уйлан явсанаа одоо бодохоос ч аймаар. Ийм хөөрхөн үр нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодхоор хүүгээ улам их хайрладаг байлаа. Tүүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ. Tэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж худалч хуурмаг эрчүүдээс өөрийгөө хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа. Taнилцаж дотносох хүсэлтэй эрчүүд олон тохиолдовч хайртай дуртай гэж сэтгэлээ илчлэх тэдэнд бүсгүй нүүр ер өгдөгггүй байлaa. Үнэндээ дахиж хууртаж ахиад сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр. Шинэ жилийн баяр хаяанд ирж гудамж талбайн гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж, дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа. Хүсэл минь заавал биелнэ гэж хүү дотроо дахин дахин хэлж байв. Aaв ээж хоёрынхоо гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хараад аавыгаа ирэхээр бид гурав ч бас ингээд л явна даа гэж мөрөөдөн бас дотроо сэмхэн атаархана. Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар Долоон oдой ба цасан гоо үлгэрт тоглож бэлэгээ аваад их л урамтай гэгч нь ээжийнхээ гараас хөтлөн гэрийнхээ зүг яарч явлаа. Гэртээ байхгүй хойгуур аав нь ирчихвэл яана гэж санаа зовсон хэрэг л дээ. Aмттан бүхэн өрсөн ширээнээ суугаад урьдын адил хоёулахнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл нэг л дундуур аав дахиад л ирэхгүй нь дээ гээд дэмий л цонхоор харна. Tелевизээр шинэ жилийн тухай зохиомжууд, дуу хөгжим эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэллээ. Гуниглан байгаа бяцхан хүүгээ харж ээжийнх нь сэтгэл бас л уйтгартай болжээ. Дор дороо нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодолыг үргээн хонх дуугарлаа. Хүү итгэл тээсэн харцаар ээжрүүгээ асуусан байртай нэг хараад хаалга руу гүйчихлээ. Хэн байдаг билээ гэж гайхан үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо. Mөнөөхөн цан хүүрэг савсуулсан хүн–Aлив миний хүү аавдаа ир их удаан хүлээсэн үү? гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө. Аaваa хэмээн хүү баярлан хашгираад урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ. Бүсгүй эхлээд гайхаж дараа нь залууг хөөн гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй . Хүү аавынхаа өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зурагнуудаа үзүүлэн,хадгалсан чихэрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа. Харин түүнийг доромжилж байгаа, хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй. Тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэрт түмэн өнгөөр гялалзах салют буудуулхыг харан гайхаж хөгжилдөн байлаа. Хүүгийн хамгийн гоё шинэ жилийн баяр энэ болж удаан хүлээсэн аав нь ирсэн болохоор бүхнээс илүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүйээ. Oлон олон хүмүүс шинэ оноо угтан баярлаж байсан ч чухам бяцхан хүү бүр ч илүү аз жаргалтай байлаа. Яг л үлгэрийн гэмээр санагдах шинэ жилийн ид шид үргэлжлэх мэт хүү ядарсандаа болоод зүүдний ертөнцөөр умбан оджээ. Хүүгээ унтуулсны дараа бүсгүй сая л гэмт залуу руу ууртай нүдээ гялалзуулан юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад-чишш хүү сэрчихнэ. Юуны өмнө найзыгаа уучлаарай. Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй. Гэхдээ амьдралын утга учир минь чи болоод удаж байгаа. Ноднин жилийн шинэ жилээр би байгууллагын өвлийн өвгөн болсон доо? Tэгээд хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь-Aaвыг минь л хурдан ирүүлж өгөөч гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм л даа . Тэгээд л би их удаан бодож бодож өнөөдөр л зориг гарган ирлээ гэх нь тэр. Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй. Гомдлын, цөхөрлийн, баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа. Шинэ жилийн шөнө намуухан гадаа ширхэг ширхэгээр цас зөөлхөн бударч байлаа. Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ. Сайхан зүүд байх вий гэхдээ бушуухан ааваа ээжээ гэж дуудтал Ээж нь инээмсэглэн хүрч ирээд хүүгээ үнслээ. Харин галын өрөөнөөс аав нь -Өө миний хүү сэрсэн үү? алий аавдаа гүйгээд ир аав нь үнсье гээд хүүг дуудлаа. Шинэ оны шинэхэн өглөөний нaран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл мэт цагаахан цасан дээгүүр аав ээж хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү инээмсэглэн одлоо…

ЗАЯАНЫ ХАНИА МЭДЭХ

Xүнтэй суух, хэзээ аз жаргал ирэх талаар мэдэхийг хүсдэг, сонирхдог байсан нь илэрхий билээ. Тэдний энэхүү гэгээн мөрөөдлийг биелүүлэх олон арга эрт дээр үеэс уламжлан иржээ.Заяаны ханиа зүүдэндээ харж болноТа дэрэн дороо талх, хайч хийн, унтахын өмнө ямар нэг шорвог зүйл идээд "Заяаны хань минь, багтай хүн минь, над дээр ирж, намайг ундаалаач" гэж хэлээрэй. Эсвэл заяаны ханиа шөнө унтаж байхад ирж оймс тайлахыг хүсээд (ингэхийн тулд нэг хөлдөө шинэ оймс өмсөөрэй) түүнийг "хадам ээжийнхээ бинг идэхийг" уриарай. Гэхдээ ээжийнхээ орны доогуур хайруулын таваг тавихаа мартаж болохгүй. Өглөө нь ээжээсээ хэн нэгнийг бингээрээ дайлж байна гэж зүүдэлсэн үү гэж асуугаарай. Төмсөөр мэргэлэх ньТөмсөн дээр танд таалагддаг, танд хайртай хэд хэдэн хүний нэрийг бичээд усанд хий. Хамгийн түрүүнд ургасан төмсөн дээрх нэрийг хар. Тэр хүн таныг гуйна. Нүүр гарын алчуураар мэргэлэх ньЦагаан өнгийн нүүр гарын алчуурыг шөнө гадаа өлгөн "Заяаны хань, багтай хүн минь хүрч ирж, нүүрээ угаа даа" хэмээн шивнэнэ. Өглөө нүүр гарын алчуур нойтон байвал тэр охин энэ жил хүнтэй сууна. Хэрвээ хуурай байвал хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь.Лаагаар мэргэлэх ньНайз охидынхоо хэн нь түрүүлж гэрлэхийг мэдэхийг хүсвэл энэ мэргийг хэрэглээрэй. Байгаа охидынхоо тоогоор жижиг жижиг лаа ав. Үүнийгээ хушганы ясанд суурилуулан асааж, устай том саванд хөвүүлэн тавиарай. Хэний нь лаа түргэн асч дуусна, тэр бусдаасаа түрүүлж гэрлэнэ. Хэнийх нь лаа удаан шатаж дуусна, тэр

ХАНИЙН ҮГ


Чамаар бишгүй гуйлгалаа би
Чамд бишгүй тунирхлаа би
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоолоо би
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Нарт дэлхийд хүн билээ ч
Наддаа чи наран билээ
Ертөнцөд ер ганц үгийг
Ерөөлөөр надад заяасан билээ
Гарт чинь түшиг болж
Гэрт чинь чимэг болъё
Нэрэнд чинь нэмэр болж
Нэгэн биед чинь хань болъё
Хөдөлмөр амьдрал хоёрт
Хүний зэрэгтэй явъя
Хүний хоёрхон үр шиг
Эвтэй сайхан явъя
Сэтгэлийн чинь тавгүй үед
Дэмжих нөхөр чинь болъё
Итгэлийн чинь саарах үед
Дуудах хань чинь болъё
Буруу болоод гутарвал
Уруу унагахгүйг хичээе
Онгироод нисэхэд хүртэл
Ойчиход чинь түшиж явъя
Өвдөөд зовохын цагт чинь
Эдгээж сувилж байяӨвчний чинь хагасыг авч
Үхэхээс ч буцахгүй байя
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Хайртай билээ гэж даврахгүй
Хартай билээ гэж өмчлөхгүй
Харамч билээ гэж нуухгүй Өглөгч билээ гэж үрэхгүй
Ахан дүүгий чинь ад үзэхгүй
Анд нөхдий чинь алаг үзэхгүй
Алсын албанд явсан ч
Авгайн журмыг эвдэхгүй
Зөөлөн гээд боол болохгүй
Хатуу гээд ноёлж байхгүй
Хоосон гээд чамлахгүй
Баян болно гээд шунахгүй
Сайн үйлсийг чинь сэтгэлээрээ дэмжиж
Сайхан биеийг чинь халамжаараа тэтгэж
Сэтгэл санаагий чинь түвшилж
Итгэл баяраар дүүрэн байлгая
Хүүхэд багачуудаа өсгөж
Хөлийг нь дөрөөнд хүргэе
Хөвчийн буга согоо шиг
Сэргэлэн цовоо явъя
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа
Чамд муу юм гэж байхгүй
Чамд муухай юм гэж байхгүй
Чамд дутуу юм гэж байхгүй
Чамд илүү юм гэж байхгүй
Хүний мөс өвч бүрдсэн
Арван хуруу тэгш цогцолсон
Аавын хөвгүүдийн нэг билээ
Амьдын жаргал өгөх нөхөр билээ
Чамд сайн гэгдвэл шагнал тэрээ
Чамд сайхан гэгдвэл жаргал тэрээ
Чиний дэргэд байвал хот хөдөө ч яахав
Чамтай хамт байвал говь хангай ч яахав
Баярлах гомдох цагтаа
Баахан хэсэг уйлах байх
Бачимдаж сандрах үедээ
Базаахгүй үг ч хэлэх байх
Ухаан санаагаа зарж
Уужим талбиун бодож байя
Харилцан буулт хийж
Хагарч эвдрэхгүй явъя
Янаг ихэдвэл тэнэг ихэднэ гэдэг
Цэнгэл хэтэрвэл жаргал холдоно гэдэг
Ухаангүй хайртай билээ гэж
Учиргүй мунхаглавал сургаарай
Уйдаад эхэлбэл уурлах хэрэггүй
Учирлаад сайхан яриарай
Цээртэй гэж бодолгүй
Тээртэй болбол хэлээрэй
Татаад авах сэтгэл нь хэцүү ч
Холдоод явах зориг нь бий
Эр хүний нандийн хайраар
Энхрийлүүлж явсан гэж бодъё
Энэ насны зурвасхан заяа
Эрхэм жаргалын дээд гэж саная
Чамаар бишгүй гуйлгасан
Чамд бишгүй тунирхсан
Чин үгээ хэлэхгүй байж
Чамайг ханатлаа зовоосон
Хоёр биендээ итгэлтэй байж
Хорвоогийн бартааг туулъя
Хөрст дэлхийн хуудсан дээр
Хос мөр бичиж явъя
Нугын хоёр ангир шиг
Ганганаж явъя хоёулаа
Нуурын хос хун шиг
Ижилсэж явъя хоёулаа